Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 162 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ. Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.